Чих, амны хөндийг харах зориулалттай халаасны дуран

30,000

Description

Худалдаж авах Хэрэглэх заавар үзэх

Чих, шүд, амны хөндийг харах зориулалттай хамгийн авсаархан, хэрэглэхэд хялбар уг дуран нь айл гэрт заавал байх ёстой бяцхан доктор юм.

Ашиглахад маш хялбар бөгөөд бүх төрлийн android утас, C оролттой утас болон бүх төрлийн компьютерт холбож зураг авах, бичлэг хийх боломжтой.

Дараах тохиолдлуудад ашиглана:

-Чихээ ухахаас айдаг бол

-Чихний дотор талд өвчтэй байгаа бол

-Хүүхдийнхээ чихэнд амьтан орчихсон байхвий гэж санаа зовж байгаа бол

-Хүүхдийн чихийг цэвэрлэхээс айдаг бол

-Хүүхдийн шүд цоорсон эсэхийг шалгах бол

Дурангаар харах үед таны болон таны хүүхдийн чих, амны хөндий асуудалтай байгаа юм шиг байвал заавал мэргэжлийн эмчид хандаж зохих эмчилгээг даруй хийлгээрэй. Гэрийн нөхцөлд дур мэдэн эмчилхээс зайлсхийнэ үү.

Мөн дурангаар харах үед таны хэнгэрэг цоорхой байвал мэргэжлийн эмчид хандан хэнгэрэгээ нөхүүлээрэй. Хэнгэрэг нөхүүлэхгүй удаан явбал сонсгол буурах, яваандаа огт сонсголгүй болох аюултай.

Анхааруулга:

Бага насны хүүхдээс хол байлгана. Хүүхэд өөрөө чихээ дурандаж харах гэж оролдон буруу хэрэглэснээр хэнгэрэгээ цоолох магадлалтай тул чихийг нь эцэг эх, асран хамгаалагч нь л дурандаж харах нь зүйтэй.

Ашиглах үедээ дараах зааврыг зайлшгүй дагаж мөрдөнө үү

1. Энэхүү бүтээгдэхүүн нь усны хамгаалалтгүй бөгөөд усанд норгож угааж цэвэрлэж болохгүй.

2. Зөвхөн спирттэй хөвөн эсвэл зөөлөн даавуугаар арчиж цэвэрлэнэ. 3. Бүтээгдэхүүнийг ашиглахдаа болгоомжтой байна уу.

4. Чихний хэнгэрэгт хүргэж болохгүй.

5. Дуранг ашиглаж байх үед халах нь хэвийн үзэгдэл юм.

Дурангийн үзүүлэлт:

-3 өөр оролттой: С кабель & Андройд & Компьютер

-Линзний диаметр: 5.5 мм/ 3.9мм

-Кабелийн урт: 1.5м/2м

-Нягтрал: 640*480, 1280*720

-Дурангийн урт: 2см

-Мэдрэгчийн хэмжээ: 1/9 инч

-Хурд: 30FPS

-Гэрэлтүүлэг: Гараар тохируулах боломжтой

-Ажиллах хүчдэл: USB-р 5V

-Дэмжих үйлдлийн систем: Android/ XP/ Win7/ Win8/ Vista

-Зургийн формат: JPEG

-Бичлэгийн формат: AVI