Description
TiO2Mesh™ нь хэвлийн хананы зөөлөн эдийн гэмтэл согогийг засах, дурангийн ивэрхий нөхөх хагалгаа болон бүх төрлийн нээлттэй ивэрхий нөхөх хагалгаанд хэрэглэхэд зориулагдсан биед уусдаггүй меш юм.
TiO2Mesh™ нь том нүхтэй бүтэцтэй, цэнхэр чиглүүлэгч судалтай тул ашиглахад хялбар бөгөөд хүний биед харшил өгөхгүй, уусдаггүй полипропилен монофиламент меш юм. Уг мешний ширхэг бүр нь өндөр цэвэршүүлсэн, наалдамхай титан диоксидоор бүрхэгдсэн тул биед маш нийцэмжтэй. Хөнгөн, том нүхтэй бүтэцтэй учир агшихгүй. Маш уян хатан чанартай тул хүний биед тохиромжтой. TiO2Mesh™ -ыг лазераар зүссэн тул ирмэг нь хурц биш мохоо бөгөөд хүний биед үрэвслийн урвал явагдахгүй. TiO2Mesh™ нь олон төрлийн хэлбэр хэмжээний сонголттой тул хэрэглэхэд хялбар.
Дэлгэрэнгүй танилцуулга үзэхБүтээгдэхүүний давуу талууд:
•Бүх төрлийн мэс засал, дурангийн мэс засал (ITAPP ,TEP, IPOM) , нээлттэй мэс засалд тохиромжтой.
•Цавь, хүйсний ивэрхийн мэс засалд хамгийн тохиромжтой.
•Бүх төрлийн хагалгааны дараах ивэрхийд хэрэглэнэ.
•Цэнхэр судалтай учир баримжаа олохол хялбар.
•Хэлбэр, хэмжээний олон сонголттой
•Титаны оксидоор бүрхэгдсэн учраас хүний биед харшил үүсгэдэггүй.
•Тор нь том нүхтэй учраас эд ургахад тохиромжтой бөгөөд агшдаггүй.
•Зөөлөн бөгөөд хөнгөхөн
•Даралтанд тэсвэртэй
•Өөрөө фиксацладаг
•Маш уян хатан учир хүний бед шууд дасан зохицдог