Амьдралыг сонсох аялал эндээс эхэлнэ
Эйд эмнэлэг 2009 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна
ДэлгэрэнгүйДоктор Тун ХХК
“Доктор Тун” ХХК нь 2008 онд байгууллагдсан ба эм ханган нийлүүлэх, импортлох, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, протез импортлох, ханган нийлүүлэх, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Алсын хараа
Монголын эрүүл мэндийн салбарт инновацлаг бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлж, Монгол хүн бүр дотооддоо мэс засал, эмчилгээ хийлгэх боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Эрхэм зорилго
Эрүүл мэндийн салбарт бодит хувь нэмэр оруулж, чанартай шийдлийг хэрэглэгчдэд хүргэх.
Хамтран ажилладаг олон улсын брэндүүд
Он цагийн хэлхээ
- 2008 – Компани үүсгэн байгуулагдав
- 2009 – Монгол Улсад анхны сонсгол сэргээх дунгийн суулгацын мэс засалд оролцож, Австрийн MED-EL компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж эхлэв
- 2018 – Канадын Unitron брендийн сонсголын аппаратын албан ёсны дистрибьютер болов
- 2019 – Perspirex (Дани), Healfast (АНУ) брэндийн бүтээгдэхүүнийг Монголд албан ёсоор импортлон худалдаалж эхлэв
- 2020 – Motiva хөхний имплантын албан ёсны төлөөлөгч болов
- 2022 – “Чиний бие хэрхэн ажилладаг вэ?” номыг албан ёсны эрхтэйгээр орчуулан хэвлүүлэв
- 2023 – Шархны менежментийн цогц шийдлийг нэвтрүүлэв
- 2025 – Хүргэлт захиалгын хялбар шийдэл нэвтрүүлэв eruulmend.zochil.shop








