Ву Фу Латропин- Атропин нүдний дусаалга

Description

ЭМИЙН ХЭЛБЭР

0.01%-ийн Латропин нүдний дусал нь хэсэг газрын нүдний эмчилгээнд хэрэглэхэд зориулагдсан ариутгагдсан нүдний уусмал хэлбэрийн антихолинерик бэлдмэл юм.

НАЙРЛАГА

1мл бүрт агуулагдах хэмжээ

Атропин сульфат 0.1 мг

Бензалконий хлорид Динатрийн эдетат Натрийн хлорид Нимбэгний хүчил Боракс Ариутгасан ус

Миопи гэж юу вэ?

Миопи/холын харалган/холын хараа муудалт ын үед нүдний алим дагуу тэнхлэгээрээ хэт урт байх, эсвэл нүдний хугалах хүч хэт  өндөр байхаас шалгаалаад холын юмсыг бүдэг хардаг.

Миопыг яагаад хайхрахгүй орхиж болохгүй вэ?

Хүүхдийн холын хараа нэг л муудсан бол жил ирэх  тусам биеийн өсөлтийг нь дагаад шилний хэмжэээ нэмэгдэж байдаг. Шилний хэмжээ өндөр болох тусам нас ахисан хойноо нүдний даралт ихсэлт, торлогын ховхролт, нүдний болор цайх зэрэг нүдний бусад өвчнүүдээр өвдөх магадлал ихэсдэг. Иймд миопийн шилний хэмжээг аль болох бага байлгахыг зорих хэрэгтэй.

Миопи үүсэх, даамжрах шалтгаан

Удамшлын, хүрээлэн буй орчны хүчин зүйлс миопи үүсэхэд нөлөөлдөг. Эцэг эхийн хэн нэг нь миопи бол хүүхэд миопи болох эрсдэл 2-3 дахин, эцэг эх хоёул миопи бол 8 дахин өндөр. Өдөрт 1 цаг 30 минутаас бага гадаа байдаг, 3 цагаас илүү ойрын зайд ажилладаг хүүхдийн миопи болох эрсдэл 2-3 дахин өндөр байдаг.

Миопи үүсэх, даамжрахаас хэрхэн сэргийлэх вэ?

  • “Ойрын зайн харааны ачааллыг” өдөрт 3 цаг байхаар хязгаарлах
  • Цахим төхөөрөмж ашигласан 20 минут тутамд завсарлуулж 20 секундын зайтай холын юм(6 метрээс хол зайд) харах. Үүнийг 20-20-20 дүрэм гэж нэрлэдэг. Цахим төхөөрөмжөөс ялгарч буй цэнхэр гэрэл нь нүдний ядаргаа үүсгэдэг.
  • Гадаа өнгөрөөх цагийг нэмэгдүүлэх. Өдөрт нийт 90 минут гадаа тоглох нь миопийн үүсэлт, даамжралыг ихээхэн бууруулдаг.

Миопийн эмчилгээ

Хэрэв  таны хүүхэд -1 болон түүнээс дээш шил зүүдэг ба шилний хэмжээ жилд -0.5 болон түүнээс дээш нэмэгдэж байвал атропин эмчилгээ эхэлнэ гэж ДЭМБ-с зөвлөдөг. Бага тунтай атропин дусаалга нь гаж нөлөө үзүүлэхгүйгээр холын хараа муудалтыг 50-60% хүртэл бууруулдаг, хэрэглэхэд хялбар, хямд шийдэл юм.

Атропин эмчилгээг хэрхэн хийх вэ?

Атропины үндсэн эмчилгээ 2 жилийн турш үргэлжилдэг. Дусаалгыг өдөрт нэг удаа буюу хүүхдийг унтахын өмнө хоёр нүдэнд нь 1-2 дуслыг дусааж хэрэглэнэ. Бага тунтай учир удаан хугацаагаар хэрэглэхэд гаж нөлөө үзүүлэхгүй. Дусаалгыг нүдэнд бүрэн шингээхийн тулд дусаасны дараа нүдний дотор буланд (нулимсны цэг дээр) 2-3 минут дараарай.

Эмчдээ хэрхэн хянуулах вэ?

Ингэснээр миопын явц, эмчилгээний үр дүнг хянах үүднээс эмчийнхээ заасан хугацаанд тогтмол үзүүлэх нь чухал юм.

Атропин эмчилгээ эхэлснээс хойш эхний үзлэг 7 хоног, дараа нь 3 сар, цаашид 6 сар тусамд хянуулна.