Description
Аллерги-харшил Риносинусит- хамар дайвар хөндийн үрэвсэл
Мэдрэл мэдрэхүйн шалтгаант хамрын битүүрэх үрэвсэл, дааврын гаралтай хамрын битүүрэх зовиур (өсвөр нас, цэвэршилт, дааврын эмгэг-бамбай гэх мэт), хамрын хөндийн ур урагцаг (полип)-н үед мэс заслаас өмнө хэрэглэх (агшаах зорилгоор) Хамрын дурангийн мэс заслын дараах ур ургацаг дахихгүй байх, хэт сорвижилт үүсч нээгдсэн хөндийг битүүрүүлэхгүйн тулд эмчилгээнд түлхүү хэрэглэнэ
Системийн өвчин, захын судасны үхжилт өвчин зэрэгт эмчийн заалтаар хэрэглэнэ.
Найрлага:
0.05% маш нарийн ширхэгтэй флутиказоны пропионат агуулсан усан суурьтай суспенз.
Тунлагдсан хэмжээ бүрт 50 микрограм флутиказоны пропионат агуулна.
Хэрэглэх заалт:
Харшлын гаралтай ринитийн үед хэрэглэнэ.
Тун хэмжээ ба хэрэглэх арга
Флуназ усан суурьтай хамрын цацлагыг зөвхөн хамрын хөндийд хэрэглэнэ.
Нүдэнд оруулахаас зайлсхийх хэрэгтэй.
Насанд хүрэгсэд ба 12-оос дээш настай хүүхдэд:
Улирлын гаралтай харшлын ринит ба байнгын ринитийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Өдөрт нэг удаа хамрын нүх бүрт 2 удаа цацах ба өглөө хэрэглэх нь тохиромжтой. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд өдөрт 2 удаа хамрын нүх бүрт 2 удаа цацаж болно. Өвчний шинж тэмдэг хэвийн болсон тохиолдолд өдөрт нэг удаа барих тунгаар хамрын нүх бүрт 1 удаа цацаж хэрэглэнэ. Өвчний шинж тэмдэг дахих тохиолдолд тунг зохих хэмжээгээр нэмэгдүүлнэ. Өвчний шинж тэмдэгийг барих хүртэл цацлагыг хамгийн бага тунгаар тооцож хэрэглэнэ. Хоногийн дээд тун нь хамрын нүх бүрт 4 удаа цацахаас хэтрүүлж болохгүй.
Өндөр настны хэрэглээ:
Насанд хүрэгсдийн энгийн тунгаар хэрэглэх боломжтой.
12-оос доош насны хүүхдэд:
Улирлын гаралтай харшлын ринит ба байнгын ринитийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор 4-11 настай хүүхдэд өдөрт нэг удаа хамрын нүх бүрт 1 удаа өглөөгүүр цацаж хэрэглэхийг зөвлөнө. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд өдөрт 2 удаа хамрын нүх бүрт нэг удаа цацаж болно. Хоногийн хамгийн дээд тун нь хамрын нүх бүрт 2 удаа цацахаас хэтрүүлж болохгүй. Хамгийн бага тунг өвчний шинж тэмдэгээс шалтгаалан тогтооно.
Эмчилгээний үр нөлөөг бүрэн гаргахын тулд тогтмол хэрэглэх шаардлагатай. Эмчилгээ эхэлснээс хойшхи 3-4 хоногт өвчний шинж тэмдэг сайн намжихгүй байж болзошгүй тул эмчилгээний шинж тэмдэг шууд арилахгүй байх талаар өвчтөнд тайлбарлах шаардлагатай.
Хориглох заалт:
Эмийн найрлага дах үндсэн үйлчлэгч бодис эсвэл аль нэг туслах бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхийн хориглоно.
Хэрэглэх заавар:
- Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрсний дараа наалтыг хуулж авна. Цацлага бүрэн гарах хүртэл 6 удаа сайтар дарна. Ингэснээр цацлагыг хэрэглэхэд бэлэн болно.
- Хамрын нүхийг цэвэрлэнэ.
- 1 талын хамрын нүхээ хуруугаар дарж, нөгөө хамрын нүх рүү цацлагын хошууг хийнэ.
- Хамраараа зөөлөн амьсгалж эхэлнэ. Амьсгалж байх үедээ цацлагын хүзүүвчийг хуруугаараа сайтар дарна. Нарийн ширхэгтэй цацлага хамрын нүхэнд орно.
- Амьсгалыг амаараа гаргана. Цацлагын хошууг хамарнаас гаргах ба амаар амьсгална.
- Нөгөө хамартаа 4 болон 5 дах алхамыг давтана.
- Цацлагыг хэрэглэсний дараа цацлагын хошууг цэвэрхэн цаас эсвэл алчуураар арчиж цэвэрлэх ба сайн таглаж тавина.
Хадгалах нөхцөл:
25ºС-аас доош хэмд хадгална. Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална.
Савлалт:
50мкг Флутиказоны пропионат/цацлага, 120 тунгаар савлагдана.