Description
Дексаметазоне Натрийн Фосфат – Неомицин Сульфат
Бактерийн гаралтай халдвар болон үрэвслийн гаралтай нөхцөлүүд болох коньективит,кератоконьективитийн үед хэрэглэнэ.
- Шалтгаан тодорхой бус өнгөц кератит
- Нүдний гүнзгий кератит
- Улайлт бүхий кератит
- Хөнгөн хурц хэлбэрийн бүрхэвчийн үрэвсэл
- Бүрхэвчийн циклит
- Чихний үрэвслийн хувьд гадна сувгийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл, мөөгөнцөрийн гаралтай чихний үрэвсэл
Найрлага: Dex Oph хамар чихний дусаалгын нэг дусалд – 1 мг (0,1 %) Дексаметазон фосфат болон Дексаметазон натрийн фосфат, 5 мг (0,5 %) Неомицин сульфат бүрт Неомициний суурилан 3,5мг (0,35%) ижил хэмжээгээр агуулсан бүтээгдэхүүн юм.
Эмийн үйлдэл: Дексаметазоне Натрийн Фосфат нь синтетик аргаар гарган авсан энгийн кортизон даавраас 30 дахин илүү үйлдэлтэй кортикостеройд юм. Фармоклогийн үйлдэл нь Фосфалипаза A2ыг дарангуйлан үрэвслийн процессыг намдаан лейкоцитийн үрэвсэлд үзүүлэх хемостатик нүүдлийг нэмэгдүүлдэг.
Неомициний сульфат нь грамм сөрөг болон зарим грамм эерэг нянгийн эсрэг үйлдэлтэй бөгөөд нянгийн уураг нийлэгжүүлэх үйл ажиллагааг дарангуйлах үйлдэлтэй.
Тун хэмжээ ба хэрэглэх заавар:
Нүдний өвчлөлийн үед: 1-2 дуслаар өдөрт 4-6 удаа дусаах, Чихний өвчлөлийн хүрээнд 3-4 дуслаар гадна сувагт өдөрт 2-3 удаа дусаан хэрэглэнэ.
Анхааруулга: Дусаалгын үзүүрт хуруу, сормуус, аньсага зэрэг бактери агуулсан зүйлсээр хүрж болохгүй. Хэрэглэсний дараа таглааг заавал таглана.
Онгойлгосноос хойш 1 сарын дотор хэрэглэх.
Эсрэг заалт:
- Нүдний сүрьеэ
- Нүдний мөөгөнцөрийн өвчин
- Херпес вирусын халдвар
- Эвэрлэгийн гэмтэл
- Гадна сувгийн гэмтэл
- Эмийн бодист хэт мэдрэгшилтэй харшилтай байх
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
Нүдний өвчлөлийн үед удаан хугацаагаар хэрэглэх нь нүдний даралтыг нэмэгдүүлэх, глаукома үүсгэх, катарракт, эвэрлэг болон болор нимгэрэх, хэнгэрэг цооролтын үед болгоомжтой хэрэглэх.
Харшилийн үед авах арга хэмжээ: Кортикостериод болон дааварын бэлдмэлд харшилтай хүмүүст хэрэглэх заалт байхгүй.
Үйлдвэрлэгч: Сенг Тай Компани Лимитед Партнершип.