Сонсголоо алдахад нөлөөлөх хүчин зүйлс

By August 17, 2018 Uncategorized @mn

Сонсголоо алдахад нөлөөлөх олон хүчин зүйлс байдаг. Үүний заримаас дурдвал:
1. Сонсгол нөлөөт эм
-Антибиотик зохисгүй хэрэглээ, дааврын бус үрэвслийн эсрэг эм ( жишээ нь ибупрофен, напроксен), шээс хөөх эм, хавдрын эсрэг эм, Аспирин их хэмжээгээр тун хэтэрсэн үед.
2. Вирусын халдварын хүндрэл
-Гахайн хавдар, салхин цэцэг, улаан бурхан зэрэг
3. Тархи нугасны халдвар
– Хамгийн элбэг нь Мэнингит буюу тархины хатуу хальсны халдвар
4. Удамшлын болон төрөлхийн
– Үүнд эцэг, эхийн болон удмын ген нөлөөлөх, аль эсвэл эх жирэмсэн үедээ урагт нөлөөлөх эм тариа хэрэглэх, хортой нөхцөлд ажиллах, хоол унд эрдэс бодисын гүн дутагдал, ургийн хөгжилд нөлөөлөх бусад хүчин зүйл, төрөх үеийн хүндрэл.
5. Дуу чимээ ихтэй ажлын орчин
– Дуу чимээ ихтэй үйлдвэр, уурхай, цэрэг арми, диско клуб зэрэг
6. Гэмтэл
– Чих орчимд (хөхлөг сэртэн, чамархай яс) цохиулах, буудуулах, авто машины осол зэргээр дотор чих буюу дунгийн хэсгийн гэмтэх
7. Амь насны заалтаар
– Зарим тохиолдолд хүний амийг аврах зорилгоор мэс заслын үед мэдрэлийн судлыг таслах авах зэрэг
8. Насжилт
– Зарим хүмүүст өндөр насжилттай холбоотойгоор чихний үйл ажиллагаа доройтож сонсгол буурч бүрэн алдах тохиолдол бий.
9. Мэдрэлийн үйл ажиллагааны доройтол
– Цусан хангамж багадах, тархинд шаардагдах эрдэс бодис тэжээл дутагдах, стресс их байх, ажлын хэт их ачаалал.

Сэтгэгдэл