Сонсох үйл явц нь хүүхдийн тархийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй

By September 27, 2018 Uncategorized @mn

Эцэг эх нь хэвийн сонсголтой гэр бүлийн 90%д сонсголгүй хүүхэд төрөх магадлалтай байдаг.

Сонсголын бэрхшээлийг шийдэх боломжтой

Хүүхдийн тархийг хөгжүүлэхэд:

  • 10,000 цагийн дадал, 20,000 цаг юм сонсох нь уншиж сурах суурь болдог
  • Сонсгол бууралттай хүүхдэд 3 дахин их дадал шаардлагатай.

Хүүхдийн сонсголын мэдрэлийг хөгжүүлэхэд гэр бүлийн үүрэг оролцоо хамгийн чухал бөгөөд сонсголын эмч, хэл заслын багштай хамтран ажилласанаар үр дүнг нэмэгдүүлдэг.

Сонсох үйл явц нь хүүхдийн тархийг хөгжүүлж хэлд орох, суралцах, хөгжихөд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд хүүхдийн сонсголыг хэвийн байгаа эсэхийг эрт шалгаж оношлуулан шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах нь чухал. Сонсголын шинжилгээг хүүхэд 1 сар хүрэхэд хийж болдог. 1 сартайд шинжилгээ хийлгэсэн хүүхдийг 3 сартайд нь давтан үзүүлэх шаардлагатай. Хэрэв хүүхэд сонсголын ямарваа нэгэн бэрхшээлтэй байгааг илрүүлбэл 6 сартайгаас нь сонсголын аппарат зүүлгэх 12 сартайд дунгийн суулгац хийлгэх нь зүйтэй.

Ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ сонсгол бууралтын талаар сонсоод үгүйсгэх, хэн нэгнийг буруутгах, сэтгэлээр унах хандлагатай байдаг. Мөн мэргэжлийн эмчид хандалгүй уламжлалт эмнэлгээр явах болон өөр бусад арга боломжуудыг хайж цаг их алддаг. Хүүхдийнхээ сонсгол бууралтын талаар мэдсэн л бол хүлээн зөвшөөрч мэргэжлийн эмчид хандаж шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй. Ингэснээр хүүхдэд хэвийн сонсголтой хүүхдүүдийн адил сонсож, суралцах боломжийг олгоно.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийг хэвийн сонсголтой хүүхэд шиг сонсох боломжтой болгох олон арга замууд байдаг. Үүнд:

  • Дунгийн суулгац
  • Ясан дамжуулалтын суулгац
  • Ясан дамжуулалтын сонсголын аппарат
  • Сонсголын аппарат
  • Бусад туслах төхөөрөмжүүд

Шинжилгээний тухай мэдээлэл авах болон цаг авах

Сонсголын суулгацуудын талаар дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл