Сонсох мэдрэхүй бол хүний гайхамшигт чадваруудын нэг юм. Энэхүү мэдрэхүйн тусламжтайгаар бид орчны мэдээллийг хурдан түргэн хугацаанд хүлээн авч боловсруулж, мөн хоорондоо харилцаж бие биенийгээ мэдэрч байдаг. Гэхдээ яагаад гэнэт сонсгол алдагдаж эсвэл муу сонсож эхэлдэг вэ? Үүнд маш олон төрлийн шалтгаан байгаа бөгөөд хамгийн их судлаачдын сонирхолыг татаж байгаа нь ” Хотжилт ” дагасан сонсголын бууралт алдагдалууд юм. Сүүлийн үеийн өндөр хурдтай хөгжилөө дагаад бидний амьдрах орчин их дуу чимээтэй бүс болж өөрчлөгдсөн байна,…
– Танд утсаар ярихад асуудал тулгардаг уу? – Та утсаар ярихдаа аль нэг талын чихээрээ илүү сонсдог уу? – 2 болон түүнээс дээш хүмүүс нэг зэрэг ярихад таньд ойлгохгүй байх тохиолдол байдаг уу? – Таныг телевизийн дуугаа хэт чанга үзэж байна гэж хүмүүс гомдолдог уу? – Та харилцан яриаг ойлгох гэж хичээх шаардлага гардаг уу? – Чимээ ихтэй газар юм ойлгоход таньд хүндрэлтэй санагддаг уу? – Ресторанд юм ойлгоход таньд хүндрэлтэй санагддаг уу? – Таньд…
Та урьд нь хүний чих Зааны чих шиг 2 метрийн урттай 1 метрийн өргөнтэй том байсан бол яаж сонсох байсан бол доо гэж гайхаж байсан уу? Хэдийгээр ийм чихтэй байсан ч 65-74 насанд буюу өтөл насанд сонсох чадвар адилхан л муудах байсан ажээ. Магадгүй та хөгшин хүмүүс яагаад чанга чанга дуугараад яриад байхад сонсохгүй ойлгохгүй хэрнээ зөөлөн дуугаар өөрийнх нь тухай ч юм уу эсвэл ямар нэгэн чухал зүйлийн тухай ярьсан зүйлийг олоод сонсдын бол…
Сонсголоо алдахад нөлөөлөх олон хүчин зүйлс байдаг. Үүний заримаас дурдвал: 1. Сонсгол нөлөөт эм -Антибиотик зохисгүй хэрэглээ, дааврын бус үрэвслийн эсрэг эм ( жишээ нь ибупрофен, напроксен), шээс хөөх эм, хавдрын эсрэг эм, Аспирин их хэмжээгээр тун хэтэрсэн үед. 2. Вирусын халдварын хүндрэл -Гахайн хавдар, салхин цэцэг, улаан бурхан зэрэг 3. Тархи нугасны халдвар – Хамгийн элбэг нь Мэнингит буюу тархины хатуу хальсны халдвар 4. Удамшлын болон төрөлхийн – Үүнд эцэг, эхийн болон удмын ген…
Хэнгэргэн хальс цоорхой байна гэдэг нь дунд чихний архаг үрэвсэл юм. Хэрэв шаардагдах эмчилгээг хийлгэхгүй бол 1. Сонсгол жил ирэх тусам муудах 2. Байнгын булаг буюу идээ гаралтаас шалтгаалан салстын зузаарал ур, хэт ясжилт, сувдангар зэрэг хоргүй болон хортой хавдар мөн давшингуй хэлбэрээр амь насанд хүрэхүйц ГАВАЛ ТАРХИНЫ идээт хүндрэл зэрэг үүсдэг. 3. Нийгмийн харилцаанд оролцоход хүндрэлтэй болох 4. Хөдөлмөрийн чадвар алдах зэрэг амьдралын чадварт хүндээр нөлөөлдөг Ийм учраас дунд чихний архаг үрэвсэлтэй хүмүүс тухайн…
Хүний чих нь хамартай нарийн гуурсаар холбоотой байдаг. Энэ гуурсны тусламжтайгаар чихний хэнгэргэн хөндийн даралт тэнцвэржин сонсох үйл явц хэвийн явагддаг. Чих өвдөх гол шалтгаан нь ханиад томуу буюу амьсгалын дээд замын халдварууд, ялангуяа хамрын цочмог болон архаг үрэвслүүд юм. Мөн хамрын архаг харшил ч чих өвдөх шалтгаан болно. Эдгээр дурдсан шалтгаануудын улмаас хамар битүүрч өвдөн улмаар чихтэй холбогдсон нарийн гуурс үрэвсэж дотор салст хавагнаж битүүрнэ. Гуурс битүүрсэнтэй шууд холбоотойгоор хэнгэргэн хөндийд агааржилт буурч даралт үүссэнээр…