Бид үзлэг болон шинжилгээгээ хамгийн сүүлийн тоног төхөөрөмжөөр олон улсын стандартын шаардалага хангасан өрөөнд хийж үйлчилж байна.

Сонсголын шинжилгээ

Сонсголын бичлэг /Аудиометр/

Аудиометрийн шинжилгээ нь чих тус бүрийн агаарын ба ясан дамжуулалтын давтамж, хүчийг цахилгааны тусламжтайгаар 6-с дээш насны хүүхдүүдэд хийдэг шинжилгээ юм.

Темпанометр

Дунд чихний хөндий, хэнгэргэн хальсны бүрэн бүтэн байдал, алх дөш дөрөө ясны бүрэн бүтэн байдлыг шинжилж илрүүлнэ.

TEOAE/ DPOAE

TEOAE Дотор чих болон сонсголын мэдрэлийг оношлох шинжилгээ юм.

Вера /ABR/

ABR шинжилгээ нь нярай болон бага насны хүүхдийн сонсгол бууралтыг эрт оношлох, дамжуулах замын болон мэдрэл мэдрэхүйн гаралтай сонсгол бууралтыг ялган оношлох, байршлын онош тавих практикийн өндөр ач холбогдол бүхий цахилгаан физиологийн объектив арга юм.

ASSR

ASSR шинжилгээ нь дамжуулах замын болон мэдрэл мэдрэхүйн гаралтай сонсгол бууралтыг ялган оношлох зорилго бүхий цахилгаан физиологийн объектив арга  юм.

VEMP

Тэнцвэрийн эрхтэнг булчингаар дамжуулан шалгах буюу тэнцвэрийн эмгэг илрүүлэх шинжилгээ.

Шинжилгээний цаг авах

Hearing test - Appointment