Юу байцгаана залуусаа? Намайг Магнай гэдэг 29 настай. Улаанбаатар хотод амьдардаг. Та бүхэнд өөрийн амьдралд тохиолдсон багахан зүйлийг хуваалцъя. Бичиж, ярилцсан бүхэн маань хэн нэгэнд итгэл найдварыг өгч, урам зоригоор дүүрэн алхах тэр боломж бололцоог олгоосой гэж найдаж байна.

Багаасаа л 2 чих маань хэнгэрэг цоорхой оноштой байсан. Зүгээр сонсдог байсан болохоор заавал хэнгэрэг нөхүүлэх шаардлагагүй гэж бодож эмч нарын зөвлөгөөг огт тоодоггүй байсандаа би одоо болтол харамсдаг. Ингээд л би гэдэг хүн ганцхан жилийн дотор огт сонсголгүй болсон.