Дунгийн суулгац
Чихний дунгийн суулгацыг мэдрэл мэдрэхүйн гаралтай сонсгол бууралттай хүнд суулгадаг. Ийм төрлийн сонсгол бууралттай хүн сонсголын аппарат зүүгээд ямар ч нэмэргүй. Ихэвчлэн төрөлхийн сонсголгүй 7 доош насны хүүхэд, хэл ярианы хөгжилтэй олдмол сонсголгүй хүнд хийдэг. Мэдрэл мэдрэхүйн гаралтай сонсгол бууралт гэдэг нь чихний дун ясны гэмтэл, түүний үслэг эсүүдтэй холбоотой. Дун яс нь дуу авиаг цахилгаан дохио болгон тархи руу дамжуулдаг. Тархи дуу авиаг хөрвүүлснээр хүн сонсож буй зүйлэээ ойлгож чаддаг. Чихний дун ясны эсүүд нөхөн сэргэдэггүй учир ямар ч эмчилгээ хийгээд үр дүнгүй. Дунгийн суулгац гэдэг нь тэдгээр гэмтсэн эсүүдийн үүргийг гүйцэтгэдэг шинжлэх ухаан, технологийн гайхамшигтай ололт амжилт юм. Дунгийн суулгац нь арьсан дор байрлах имплант болон гадна талд байрлах жижиг аудио процессороос бүрдэнэ.
Хэнд тохиромжтой вэ?
Мэдрэл мэдрэхүйн гаралтай сонсгол бууралттай хүнд ихэвчлэн төрөлхийн сонсголгүй 7 доош насны хүүхэд болон хэл ярианы хөгжилтэй олдмол сонсголгүй хүнд
Дунгийн суулгацын үе шат
1 үе шат
Шинжилгээ өгөх
Дунгийн суулгацын мэс ажилбарын өмнө зарим нэг шинжилгээг өгөх шаардлагатай. Уг шинжилгээнүүдээр дунгийн суулгацын баг мэс ажилбарын үр дүнг тооцоолж танд мэдээлэл өгнө.
2 үе шат
Дунгийн суулгацын мэс ажилбар
Мэс заслын үйл явц нь ихэвчлэн 1-3 цагийн хооронд явагддаг ба бүтэн мэдээ алдуулалтын дор хийгддэг. Өвчтөний биеийн байдлаас хамаарч эмнэлэгт 3-5 өдөр хэвтдэг.
3 үе шат
Эхний холболт
Суулгац суулснаас хойш 4 долоо хоногийн дараа та аудио процессороо хүлээн авах болно. Аудио процессорыг сонсголын мэргэжлийн эмч тохируулж программчилж өгдөг.
Сонсголын мэргэжлийн эмч дараа дараагийн тохируулга хэдийд хийгдэхийг хэлж өгнө.
4 үе шат
Үргэлжлэх хөтөлбөр
Аудио процессороо хүлээн авснаас хойш хэл заслын хичээлд сууж ярих , сонсох чадварыг хөгжүүлнэ. Шаардлагатай тохиолдолд том хүнд ч хэл заслын хичээл орж болно.
Яагаад брэндийг сонгох хэрэгтэй вэ?
Доорх давуу талууд нь MED-EL компанийн оюуны өмч болсон байдаг тул бусад дунгийн суулгацын компаниудад байхгүй шилдэг технологи юм.
Дэлхийн дээрх хамгийн нимгэн дунгийн суулгац, Гоо сайхан талаасаа ч …
Хамгийн олон 24 хос электродын тусламжтай бүх төрлийн авьяаг сонсоно
Электрод нь хамгийн уян хатан учир дун ясны үлдэц сонсголыг гэмтээхгүй
Усны хамгаалалттай, мөн чихэн дээр тогтоохгүй чихний ард соронзоор тогтдог