Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан мэдээгээр 2015 оны байдлаар дэлхийн хүн амын 5.3 хувь буюу 360 сая хүн сонсголын бэрхшээлтэй байгаагаас 0-15 насны хүүхэд 32 сая байна . Америкт 1000 амьд төрөлт тутмын 2 нь дүлий ба хүнд хэлбэрийн сонсгол бууралттай төрж байгаа бол ДЭМБын мэдээгээр хөгжиж буй орнуудад энэ тоо 2 дахин их байдаг байна.
Дунгийн суулгац
Чихний дунгийн суулгацыг мэдрэл мэдрэхүйн гаралтай сонсгол бууралттай хүнд суулгадаг. Ийм төрлийн сонсгол бууралттай хүн сонсголын аппарат зүүгээд ямар ч нэмэргүй. Ихэвчлэн төрөлхийн сонсголгүй 7с доош насны хүүхэд, хэл ярианы хөгжилтэй одмол сонсголгүй хүнд хийдэг.
Ясан дамжуулалтын суулгац
Дэлхийн хамгийн анхны идэвхтэй ясан дамжуулалтын систем нь дунд чихний үйл ажиллагаатай холбоотой гэмтлээс үүдсэн сонсгол бууралт, хавсарсан сонсгол бууралттай 12-аас дээш насны хүмүүст хийдэг үр дүнтэй шийдэл юм. Мөн нэг талын сонсголгүй бол суулгаж болно.
Ясан дамжуулалтын сонсголын аппарат
Ясан дамжуулалтын сонсголын аппарат гэдэг нь дамжуулах замын сонсгол бууралт болон нэг талын сонсголгүй хүмүүст зориулсан мэс заслын бус шийдэл юм. Уг аппаратыг чихний ард нааж байршуулдаг.