Та болон таны хайртай хүнд дараах шинж тэмдгүүд илэрч байна уу?
- Сонсгол муудах
- Чихнээс булаг гарах
- Чих өвдөх
- Халуурах
зэрэг шинж тэмгүүдээс 2 шинж тэмдэг нь илэрч байгаа бол та чихний үрэвсэлтэй болсон байх магадлалтай бөгөөд даруй чих хамар хоолойн мэргэжлийн эмчид хандаарай. Дур мэдэн эмчилгээ хийх, хүнээс сонссон зүйлээ хэрэгжүүлэх, тоохгүй байх зэргээр хугацаа алдсах нь сонсголын үйл явцад сөргөөр нөлөөлнө. Иймд чихнээс булаг гарах болон бусад чихний үрэвслүүдийг тоохгүй орхиж болохгүй.
- 2 болон түүнээс дээш хүмүүсийн яриаг сайн сонсож чадахгүй байх
- Эмэгтэй хүний яриа сайн сонсогдохгүй байх
- TV хэт чанга үзэж байна гэж хүмүүс танд гомдоллох
- Утсаар ярихад сонсохгүй байх
- Таныг хүмүүс дуу авианы хувьд өөрчлөгдсөн байна гэх
- Нэг талын чихээрээ хазайж ярих
- Олон хэлүүлж байж ойлгох
- Уур уцаартай болох
- Толгой эргэх
зэрэг шинж тэмгүүдээс 2 шинж тэмдэг нь илэрч байгаа бол та даруй сонсголын мэргэжлийн эмчид хандаарай.
Бид хэрхэн сонсдог вэ?
Та эдгээр дуу чимээг санаж байна уу?