Сонсгол бууралтын тухай

By August 9, 2018 Uncategorized @mn

Дунгийн суулгац болон ясан дамжуулалтын суулгац

Хэвийн сонсгол

Хэвийн бус сонсгол

Суулгацын дараах сонсгол

Хүний чих гадна, дунд, дотор гэсэн үндсэн 3 хэсгээс бүрддэг.

Гадна чихэнд дуу авиа чихний сувгаар дамжин орж чихний хэнгэргийг чичиргэнэ. Уг чичиргээ алх дөш дөрөө ясыг хөдөлгөж дун ясыг тогшино. Дун ясан дотор шингэн болон үслэг эсүүд байх бөгөөд уг шингэн цалгиснаар үслэг эсүүд нааш цааш хөдөлдөг. Үслэг эсүүдийн үүсгэсэн чичиргээ нь дуу авиаг цахилгаан  дохио болгон хувиргаж сонсголын мэдрэл болон тархинд дамжин очдог. Сонсголын мэдрэл нь тархинд дуу авиаг хөрвүүлдэг.

Сонсгол бууралтын шалтгаан

Дамжуулах замын, мэдрэл мэдрэхүйн сонсгол бууралт гэж байдаг. Мөн дамжуулах замын болон мэдрэл мэдрэхүйн сонсгол бууралт зэрэг тохиолдож болно. Үүнийг хавсарсан сонсгол бууралт гэнэ. Сонсгол бууралт нь чихний аль нэг хэсэг гэмтсэнээр үүсдэг. Мэдрэл мэдрэхүйн сонсгол бууралт нь ихэвчлэн дун доторх үслэг эсүүд ердийн хэмжээнээс бага болсон тохиолдолд үүсдэг.  Цахилгаан менингит, маш чанга дуу чимээ, антибиотикийн хордлого гэх мэт олон шалтгааны улмаас дун доторх үслэг эсүүд үхэждэг. Тийм учраас дуу авиаг цааш нь тархи руу дамжуулах боломжгүй болж мэдрэл мэдрэхүйн дүлийрэлтэд хүргэдэг.

Хэдийд эмчлэх шаардлагатай вэ?

Дунгийн болон ясан дамжуулалтын суулгацыг төрөлхийн буюу 3с доош насандаа сонсголгүй болсон эсвэл суваг битүү, дун ясгүй хүүхдүүдэд, олдмол буюу хэл яриа хөгжсөн, хэвийн сонсголтой байж байгаад сонсголоо алдсан хүмүүст хийдэг. Учир нь хүний хэл ярианы хөгжил 3с доош насанд маш сайн явагддаг. Үүнээ хойшлох тусам дунгийн суулгацын хагалгааны дараах хэл яриа заслын хичээлийг урт хугацаанд хийх шаардлагатай болдог. Сонсгол бууралт нь хүүхдийн хэл яриа, танин мэдэхүйн хөгжилд муугаар нөлөөлж, мэдрэл сэтгэцийн хөгжлийг саатуулж нийгмээс тусгаарлах аюултай. Тиймээс хүүхдийн сонсгол бууралтыг аль болох эрт оношилсноор дунгийн суулгац болон сонсголын аппаратны тусламжтайгаар хэл яриа болон нийгмийн харилцаанд шаардлагатай сонсох чадварыг хөгжүүлэхэд туслах юм. Мөн дунгийн суулгацын хагалгааны дараа хэл яриа заслын хичээлийг тгтмол орсоноор хүүхдийн хэл яриаг хөгжүүлнэ.

Олдмол сонсгол бууралтыг мөн хугацаа алдалгүй оношлож дунгийн суулгацын хагалгаа хийснээр богино хугацаанд эргэн хэвийн сонсголтой болох боломжтой.

Мөн ясан дамжуулалтын суулгац гэж байдаг. Энэ нь төрөлхийн дун ясгүй эсвэл суваг битүү хүн болон хүүхдэд хийдэг суулгац юм.

Суулгац хэрхэн ажилладаг вэ?

Дунгийн суулгац нь аудио проццессор болон дун ясанд байрлуулах электродоос бүрддэг. Дуу авиаг аудио процессор хүлээн авч дун дотор байрлах электродруу дамжуулна. Уг электрод дуу авиаг цахилгаан дохио болгон тархируу дамжуулна. Тархи хүлээн авсан дуу чимээг хөрвүүлснээр хүн сонсоно.

Сэтгэгдэл