Таны чихнээс булаг гоождог уу?

By August 17, 2018 Uncategorized @mn

 

 

 

 

 

 

 

Хэнгэргэн хальс гэдэг нь таны чихний ЦОНХ гэсэн үг бөгөөд хэрвээ та цонхоо хаахгүй бол гадны бохирдол дунд чихний хөндийг бохирдуулснаар таны сонсгол улам мууддаг бөгөөд хэнгэрэг цоорхой удах тусам сонсгол сайжрах магадлал буурч байдаг.
Булаг гоожих гэдэг нь ИДЭЭ бөгөөд хэнгэрэгэн хальс цоорхой үед ИДЭЭ гоождог.
Идээ нь таны дунд чихний хөндийд байрлах алх дөш дөрөө ясыг идэж устгаж байдаг тул хэнгэргийн хальсыг нөхүүлсэн ч сонсгол сайжрахгүй байх шалтгаан болж байдаг.
Тийм учраас хэрвээ та олон жил аав ээж үр хүүхдийнхээ дуу хоолойг сонсож аз жаргалтай амьдрах хүсэлтэй бол оройтоогүй байгаа дээрээ мэргэжлийн эмчид үзүүлэн шаардлагтай эмчилгээ хийлгэн хэнгэргийн хальсаа нөхүүлэн сонсголоо хамгаалах хэрэгтэй.

Сэтгэгдэл