Та сонсголоо шалгуулах шаардлагатай юу?

By August 17, 2018 Uncategorized @mn

– Танд утсаар ярихад асуудал тулгардаг уу?
– Та утсаар ярихдаа аль нэг талын чихээрээ илүү сонсдог уу?
– 2 болон түүнээс дээш хүмүүс нэг зэрэг ярихад таньд ойлгохгүй байх тохиолдол байдаг уу?
– Таныг телевизийн дуугаа хэт чанга үзэж байна гэж хүмүүс гомдолдог уу?
– Та харилцан яриаг ойлгох гэж хичээх шаардлага гардаг уу?
– Чимээ ихтэй газар юм ойлгоход таньд хүндрэлтэй санагддаг уу?
– Ресторанд юм ойлгоход таньд хүндрэлтэй санагддаг уу?
– Таньд толгой эргэх, эсвэл чихэнд нь хүндүүр мөн шуугиан мэдрэгддэг үү?
– Та хүмүүсээс давтаж хэлэх хүсэлт тавьж байна уу?
– Таны гэр бүлийнхэн эсвэл хамт ажиллагсад таныг зарим зүйл сонсохгүй байгаа талаар сануулж байсан уу?
– Таны ярилцаж байгаа хүмүүс бувтнах эсвэл цэвэрхэн ярихгүй байгаа мэт санагдаж байсан уу?
– Та бусдын яриаг буруу ойлгосноосоо болж буруу хариулт өгөх тохиолдол гарч байсан уу?
– Та хэлсэн зүйлийг нь ойлгохгүй байх эсвэл буруу ойлгосноос болоод бусад хүмүүс таньд уурлах уцаарлах тохиолдол гарч байсан уу?

Дээрх асуултуудын 2-т нь тийм гэж хариулсан бол сонсголын мэргэжилтэнд хандаж сонсголоо шалгуулах шаардлагтай.

Сэтгэгдэл