“Хотжилт ” дагасан сонсголын бууралтаас сэргийлэх нь

By August 17, 2018 Uncategorized @mn

Сонсох мэдрэхүй бол хүний гайхамшигт чадваруудын нэг юм. Энэхүү мэдрэхүйн тусламжтайгаар бид орчны мэдээллийг хурдан түргэн хугацаанд хүлээн авч боловсруулж, мөн хоорондоо харилцаж бие биенийгээ мэдэрч байдаг. Гэхдээ яагаад гэнэт сонсгол алдагдаж эсвэл муу сонсож эхэлдэг вэ?
Үүнд маш олон төрлийн шалтгаан байгаа бөгөөд хамгийн их судлаачдын сонирхолыг татаж байгаа нь ” Хотжилт ” дагасан сонсголын бууралт алдагдалууд юм. Сүүлийн үеийн өндөр хурдтай хөгжилөө дагаад бидний амьдрах орчин их дуу чимээтэй бүс болж өөрчлөгдсөн байна, барагцаалбал төв зам дагасан хотын суурьшлын бүс 65-70 dB буюу бидний чихэнд өндөр ачаалал өгөхүйц удаан хугацааны туршид сонсголын алдагдалд хүргэх гол шалтгаануудын нэг юм. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ? Та дараах зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэрэй.
1. Өдөрт дор хаяж 10 минут орчим чимээгүй нам гүм газар суух.
2. Чихэвчний хөгжимийг аль болох чанга сонсохгүйг эрмэлзэх.
3. Гар утсаар ярих үедээ чихэвч хэрэглэж занших
4. Телевиз, радио хэт чанга сонсохгүй, тохируулж сонсох
5. Долоо хоногтоо ядаж нэг удаа хөдөө задгай талбайд гарах, голын чимээ сонсох, далайн давалгаа чагнах
6. Хэт халуун орчинд ажиллаж мөн амрахгүй байх.
7. Өдөрт доод тал нь 8 цаг унтаж амрах, мөн сэрүүлэгний дууг султгах, хэт чанга тохируулахгүй.
8. Хоолой өвдөх, ханиад хүрэх үед заавал чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө цаг тухайд нь авах.
9. Шүршүүрт орж байх үедээ чихээ зөв угаах, хэт гүнзгий ухахгүй, мөн бассейн усан спортоор хичээллэдэг бол заавал зориулалтын малгай өмсөх.
10. Өвлийн улиралд хэзээ ч толгой нүцгэн явахгүй байх.
Америкийн Чих Хамар Хоолойн Эмч нарын нийгэмлэгээс гаргасан дараах энгийн зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлж хэвшээрэй, танд эерэг үр дүн авчрана гэдэгт бид итгэж байна.

Сэтгэгдэл