Хэнгэргэн хальс цоорхой байна гэдэг нь дунд чихний архаг үрэвсэл юм.
Хэрэв шаардагдах эмчилгээг хийлгэхгүй бол
1. Сонсгол жил ирэх тусам муудах
2. Байнгын булаг буюу идээ гаралтаас шалтгаалан салстын зузаарал ур, хэт ясжилт, сувдангар зэрэг хоргүй болон хортой хавдар мөн давшингуй хэлбэрээр амь насанд хүрэхүйц ГАВАЛ ТАРХИНЫ идээт хүндрэл зэрэг үүсдэг.
3. Нийгмийн харилцаанд оролцоход хүндрэлтэй болох
4. Хөдөлмөрийн чадвар алдах зэрэг амьдралын чадварт хүндээр нөлөөлдөг
Ийм учраас дунд чихний архаг үрэвсэлтэй хүмүүс тухайн үеийн анхан шатны болон эмийн эмчилгээг хийлгэн дараа нь Хэнгэргэн хальсаа нөхүүлэх мэс засал эмчилгээнд орох шаардлагатай.
Эмчилгээний давуу тал:
1. Дээр дурьдсан амь насанд халтай болон бусад хүндрэлүүдээс бүрэн сэргийлэх
2. Сонсгол тодорхой хэмжээгээр сайжрах
3. Сонсголын аппарат зүүх боломжтой болох
4. Сонсгол сайжирснаар нийгмийн харьцаанд идэвхтэй оролцох зэрэг давуу талуудтай.
Мэс засал эмчилгээний дараа ” Гам барих” нь эмчилгээний үр дүнд хамгийн их нөлөөлөх хүчин зүйлсийн нэг юм.