Хүн өтөлхөөр яагаад сонсгол мууддаг вэ?

By August 17, 2018 Uncategorized @mn

Та урьд нь хүний чих Зааны чих шиг 2 метрийн урттай 1 метрийн өргөнтэй том байсан бол яаж сонсох байсан бол доо гэж гайхаж байсан уу? Хэдийгээр ийм чихтэй байсан ч 65-74 насанд буюу өтөл насанд сонсох чадвар адилхан л муудах байсан ажээ. Магадгүй та хөгшин хүмүүс яагаад чанга чанга дуугараад яриад байхад сонсохгүй ойлгохгүй хэрнээ зөөлөн дуугаар өөрийнх нь тухай ч юм уу эсвэл ямар нэгэн чухал зүйлийн тухай ярьсан зүйлийг олоод сонсдын бол гэж гайхаж байсан байх. Ихэнх нас дээр гарсан хүмүүс мэдрэл-мэдрэхүйн гаралтай сонсгол бууралттай байдаг, энэ нь хэдийгээр чанга ярилаа гээд ” үг яриа”-ы гол утга санааг ойлгохгүйд хүрэх юм, учир нь чанга ярих үед тухайн ярианд агуулагдах бүх эгшиг ба гийгүүлэгч нь нэг л сувгаар цуурай шуугиан хэлбэрээр сонсогдох учраас настай хүн ойлгож хүлээж авч чаддаггүй. Улмаар олон хүн зэрэг зэрэг ярих, энгийн дуу чимээ хэтэрхий чанга мөртлөө хүний үг ойлгогдохгүй байх, Телевиз зурагтаа нөгөө өрөөнд сонсогдтол чангалаад байгаа хэрнээ яг юу яриад байгааг нь сонсож ойлгохгүй байх, заримдаа нэг үг санаж хэлэх гэж маш удаан бодох зэрэг шинжүүд илэрж болно. Хэрвээ таны ойр дотны хүнд ялангуяа хөгшин настай хүнд ийм сонсголын бууралт ажиглагдвал яаралтай мэргэжлийн эмч эмнэлгийн байгуулагад хандаарай. Хайртай хүмүүстэйгээ харилцан ярилцаж хорвоог сонсож явна гэдэг аз жаргал шүү дээ.

Сэтгэгдэл