Чих яагаад өвддөг вэ?

By August 17, 2018 Uncategorized @mn

Хүний чих нь хамартай нарийн гуурсаар холбоотой байдаг. Энэ гуурсны тусламжтайгаар чихний хэнгэргэн хөндийн даралт тэнцвэржин сонсох үйл явц хэвийн явагддаг. Чих өвдөх гол шалтгаан нь ханиад томуу буюу амьсгалын дээд замын халдварууд, ялангуяа хамрын цочмог болон архаг үрэвслүүд юм. Мөн хамрын архаг харшил ч чих өвдөх шалтгаан болно. Эдгээр дурдсан шалтгаануудын улмаас хамар битүүрч өвдөн улмаар чихтэй холбогдсон нарийн гуурс үрэвсэж дотор салст хавагнаж битүүрнэ. Гуурс битүүрсэнтэй шууд холбоотойгоор хэнгэргэн хөндийд агааржилт буурч даралт үүссэнээр чих хатгаж өвддөг. Чих өвдсөн үед гэрийн нөхцөлд дур мэдэн арга хэмжээ авах нь нян бактер хуримтлагдаж, идээлүүлэн чихний цочмог болон архаг үрэвсэл үүсэх шалтгаан болдог. Хүүхдийн чихний гуурс богино байдаг учир чих нь илүү өвчлөмтгий байдаг. Тиймээс таны ойр орчмын хүний чих өвдөж байгаа бол цаг алдалгүй чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчид хандаарай.

Сэтгэгдэл