Бид та бүхэнд дараах үйлчилгээг санал болгож байна.

Сонсголын бүх төрлийн оношилгоо шинжилгээ.

Канад улсын Unitron компанийн ухаалаг сонсголын аппарат.


  Австри улсын MED-EL компанийн дунгийн суулгац, ясан дамжуулалтын суулгац, ясан дамжуулалтын сонсголын аппарат

Бид мэргэжилдээ дуртай, шинжлэх ухаанч бүтээлч хамт олон таныг угтаж таны сонсголтой холбоотой бүх асуудлыг дэлхийд гарч буй сүүлийн үеийн эмчилгээ болон төхөөрөмжийн тусламжтай оношилж байж болох хамгийн сайн үр дүнг үзүүлхийн  төлөө ажиллаж байна.

2007 оноос 2019 онд хэрэгжиж буй “Дүлийрэлтэй тэмцэх үндэсний стратеги хөтөлбөр”-ийн хүрээнд манай байгууллага сонсголын түвшин тодорхойлох /объектив болон субьектив/ сонсголын дижитал аппарат тохируулах, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд тусламж үзүүлэх үйл ажиллагаа эрхэлж байна.

2016 оноос АНУ ын Sonic брэнд, 2017 оноос Канад улсын Unitron брендийг сонгон Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж хамгийн чанартай сонсголын аппаратуудыг үйлчлүүлэгчиддээ санал болгодог.

2020 онд бид улс аймаг дүүргийн бүх халамжын хэлтэстэй хамтарч ажиллаж байгаа тул хэрвээ та халамжаар аппарат авах хүсэлтэй бол бид таны хамгийн зөв сонголт байх болно.

2017 он

Сонсголгүйн улмаас дунгийн суулгац болон сонсголын аппарат зүүдэг хүүхэд гэр бүл болон тэдний эцэг эхийг дэмжих зорилгоор “БИ СОНСОЖ БАЙНА” ТББ-г нээхэд туслалцаа үзүүлж жил бүр хамтарч уулзалт зохион байгуулж дэмжиж ажиллаж байна.

Хамтран ажиллах

Хаяг: Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, Улсын 2 дугаар эмнэлэгийн (Сайд нарын 2 дугаар эмнэлэг) хашаан дотор зүүн талд нь  MEDEL сонсголын төв.

Утас:11-451155, 90087711, 88098935

И-мэйл:info@doctortun.mn